Бид мэдлэг, чадварын үнэ цэн, эрх чөлөөг эрхэмлэдэг танд зориулж, Энлайтэнг бүтээв. Энлайтэн дээрх сар бүр нэмэгдэх номын товч хураангуйгаар дэлхийн шилдэг, шинэлэг, түүхэн чухал сэдэв, санааг танд тасралтгүй хүргэх болно. Эдгээр сэдэв, санаа нь бодит туршилт судалгаа, тодорхойлолт, анализ, логик холбогдлоор баян бөгөөд бодит амьдрал дээрх олон талт асуултын хариулт болон дэлхий ертөнцийн тухай ойлголтыг олж нээхэд тусална.
Залуучууд бидэнд уншихыг хүссэн шилдэг ном, ойлгохыг хүссэн шинэлэг сэдэв, санаа олон байдаг боловч хязгаарлагдмал цаг хугацаа, амьдралын хэв маягаас тэр болгон уншиж, танилцаж чаддаггүй.
Үүний шийдэлд та Энлайтэнийн хөгжүүлсэн гар утасны аппликэйшн, вебсайтаар шилдэг номын чухал сэдэв, санааг аудио,текст хэлбэрээр цэгцтэй хүлээн авах боломжтой боллоо.
Бид Энлайтэн номын сан доторх агуулгын чанар, тоог тасралтгүй сайжруулах болно.
Бид Энлайтэн систем дээр хамгийн чанартай технологийн шинэчлэлтүүдийг шингээсэн бөгөөд үргэлж хөгжүүлэлт хийх болно.
Бид мэдлэг, чадварын үнэ цэн, эрх чөлөөг түгээхийн тулд бүх хэмжээсээр сайжран хөгжих болно.