Дэлхийн шилдэг, шинэ, түүхэн номуудыг хураангуйлж, тэдгээрийн чухал сэдэв, онцлог санааг 20 минутад хүргэх болно.
Та манай аппликэйшн болон вебсайтаар бүртгүүлэх боломжтой.
Та манайд бүртгүүлж, багц түрээсэлснээр гишүүнчлэл үүснэ. Гишүүнчлэлээр номын сангийн бүх номыг уншиж, сонсох бөгөөд аппликэйшнээр нэвтэрч, ашиглах боломжтой болно. Гишүүнчлэл болон аппликэйшнээр та манай үндсэн үйлчилгээг бүрэн бүтэн авах болно.
Та манай аппликэйшнээр бүртгүүлж, багц түрээслэх цэснээс дансаар, Qpay-р, эсвэл картаар төлөх хувилбаруудаас сонгож төлөх боломжтой.
"Таны ном" цэс нь таны номын ширээ юм. Өөрийн тань эхлүүлсэн ном энэхүү цэс рүү орно. Сонсож буй ном нь "Үргэлжлүүлэх" ангилалд, сонсож дууссан ном нь "Дууссан" ангилал руу нэмэгдэнэ. Ингэснээр та сэдвүүдийг цэгцтэйгээр ойлгон мэдэж, мөн дууссан номуудаа дараа нь харах боломжтой.
Сэдвүүд доторх өөрт таалагдсан хэсгийг сонгож, тэмдэглэх бөгөөд эдгээр ишлэлүүд "Тэмдэглэл" гэх цэсэд хадгалагдана.