Унших ач тус
Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, орчлон ертөнцийг шинэ өнцгөөс харуулж, адал явдлыг мэдрүүлдэг. Ийм учраас бид өөрсдийн нэрийг “Энлайтэн” гэж нэрлэж, уриа үгээ “Номын дуутай аял” гэдгээр сонгосон юм. Та бид нартай хамт аяллаа үргэлжлүүлснээр, бодит амьдрал дээр дараах гайхамшигтай, үнэ цэнтэй чадваруудыг эзэмшинэ.
Ном унших нь оюуны чадамж болон мэдлэгийг дээшлүүлдэг.
Хүний тархи нь булчинтай адилхан дасгал, сургуулилтаар чадамж, гүйцэтгэл сайжирдаг. Та ном унших дадал зуршилтай болсноор өөрийн оюуны чадамжийг хөгжүүлж чадна. Мөн ном уншиж мэдлэгээ дээшлүүлэх нь бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, урт хугацааны оновчтой шийдвэр, сонголт хийхэд тусалдаг.
Ном унших нь анализ хийх болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг сайжруулдаг.
Өнөө үед хамгийн өндөр үнэлэгддэг чадваруудын нэг бол анализ хийх, болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар билээ. Биеийн хүчний болон давтагдсан үйлдэлтэй ажлуудын зарим нь аль хэдийн техник технологиор орлогдсон бөгөөд ойрын ирээдүйд бүрэн орлогдох магадлал хамгийн өндөр. Тиймээс та ажил мэргэжилдээ үнэ цэн өгөхийн тулд ном тогтмол уншиж эдгээр чадваруудыг хөгжүүлэх нь чухал юм.
Ном унших нь таны үгийн санг баяжуулж, бичгийн чадварыг нэмэгдүүлнэ.
Баялаг үгийн сан болон өндөр бичгийн чадварын нь хүний мэдлэг, чадварыг илтгэх нэг үзүүлэлт гэж үздэг. Эдгээрийг ашиглан өөрийн санаа, бодлыг цэгцтэй илэрхийлэх нь ажил мэргэжил төдийгүй хувийн амьдралд эерэг үр нөлөө авчирна.